Авьяас
Хүмүүс уран зураг зурах, дуулах, бүжиглэх зэргийг л авьяас гэж ойлгох олонтоо. Үнэн хэрэгтээ авьяас гэдэг нь янз бүрийн нөхцөлд ажил үйлийг амжилттай, хурдан хийж гүйцэтгэх чадвар, бусдаас өндөр түвшинд гүйцэтгэх боломж, мэдлэг мэдээллийг практикт зөв хэрэглэн ашиглах боломж нөхцөлөөр тодорхойлогдоно.
Үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэх нь нэг биш нэлээд олон авьяас чадварын үр дүн байж болох юм.
Авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэхгүй бол ямар ч авьяас “ээвэрч” хэрэглэгдэхгүй болно.
Сонирхлын нөгөө тал бол авьяас буюу мэргэжлийн авьяас билиг юм.
“Авьяас” хэмээх нэр томьёог сэтгэл судлалд олон утгаар хэрэглэж ирсэн бөгөөд үүсэл гарлын хувьд эрт үеэс яригдсаар иржээ. Тэрхүү олон утгыг ангилан авь үзвэл хэд хэдэн бүлэгт ялган үзэж боллох юм. Үүнд:
- Авьяас чадвар – хүний сэтгэлийн бүх боломжит үйл явц ба байдлын цогц бүрдэл хэмээн ойлгогддг сэтгэцийн шинж чанар. Энэ авьяас чадварыг тодорхойлолт хамгийн эртний бөгөөд хамгийн энгийн ойлголт. Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаанд уг ойлголтыг төдийлөн хэрэглэхээ больсон.
- Авьяас нь төрөл бүрийн үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэхэд шаардагддаг ерөнхий ба тусгай мэдлэг, чадвар, дадлын хөгжлийн өндөр түвшинг илэрхийлнэ. Энэ нь тодорхойлолт нь сэтгэл судлалд XVIII-XIX зууны үед орж ирсэн бөгөөд одоо ч хэрэглэсээр байна.
- Авьяас чадвар бол мэдлэг, чадвар, дадалтай адил ойлголт биш харин тэднийг хурдан эзэмших, батжуулах, амьдралд үр дүнтэй ашиглахад хэрэглэгдэнэ. Энэ ойлголт бол орчин үед илүү түгээмэл тархсан байна. өмнөх ойлголтуудыг бодвол авьяас чадварын энэхүү ойлголт нь хамгийн нарийн бөгөөд тодорхой агуулгатай.
Авьяасын төрөл
Авьяас чадварыг олон янзаар ангилж болно. Юуны өмнө төрөлхийн авьяас чадвар буюу биологийн хүчин зүйлээр нөхцөлдсөн, өвөрмөц авьяас чадвар буюу нийгэм-түүхийн туршлагаар бий болсон ердийн, тусгай, гоц хэмээн ялгаж болно.
Бүдүүвч 57.1.Авьяас чадварын төрөл 1
Төрөлхийн авьяас чадварт амьтан (ялангуяа дээд хөгжилтэй амьтан сармагчинд) хүнд аль алинд нь байх бөгөөд хүртэх мэдрэмж, ой тогтоолт, онцгой нөхцөлд энгийн харилцах чадвар зэрэг багтана.
Өвөрмөц авьяас чадвар хэмээх ойлголтын дор нийгмийн хүчин зүйлээр нөхцөлдөн бий болдог хүний авьяас чадваруудыг багтаах ба түүнийг дотор нь дээрх байдлаар ангилна.
Ерөнхий авьяас чадвар гэдэг нь үйл ажиллагааны янз бүрийн төрлийг амжилттай хийж гүйцэтгэх чадвараар тодорхойлогдоно. Түүнд оюун ухааны чадвар, гарын нарийн болон нягт нямбай хөдөлгөөн, ой тогтоолтын хөгжил , сайн хэл яриа болон бусад олон чанарууд багтана.
Тусгай авьяас чадвар бол үйл ажиллагааны өвөрмөц төрлөөр амжилттай ажиллахад, онцгой төрлийн даалгаврыг гүйцэтгэхэд хэрэг болно. Үүнд, математикийн, хэлний, текникийн, уран зохиолын, уран сайхан- бүтээлийн, спортын зэрэг авьяас чадварууд орно.
Онолын авьяас чадвар нь хийсвэрлэл болон онолын түвшинд сэтгэхэд хүнийг чиглүүлэх чадвар юм.
Практик авьяас чадвар нь тодорхой практик үйлдлийг хийхэд илэрнэ. Эдгээр төрлүүд нь хүний ерөнхий болон тусгай авьяасын эсрэг шинжтэй бөгөөд, өөр хоорондоо холбогдохгүй. Хүн болгонд илрэхгүй, харин гоц авьяастай болон бүх талын авьяас билэгтэй хүнд хамтдаа илэх тохиолдол бий.
Сургалтын авьяас чадвар бол сургалт, хүмүүжлийн ажлын амжилт, хүний мэдлэг, чадвар, дадлыг эзэмших, бие хүний шинжүүд төлөвшихөөр тодорхойлогдоно.
Бүтээлч авьяас чадвар хүний үйл ажиллагааны янз бүрийн салбарт уран бүтээл хийхтэй холбоотой бөгөөд материаллаг болон оюун ухааны соёлын юмсын бүтээх, шинэ санаа, уран бүтээл бий болгоход чиглэнэ.
Дээр дурдсан авьяас чадварын төрлүүдээс харилцааны болон харилцан үйлдлийн, юмс-үйл ажиллагааны, юмс-танин мэдэхүй зэрэг нь илүү нийгмийн шинжтэй байдаг ажээ.
Харилцааны авьяас чадвар бол хүний хэл яриагаараа дамжуулан харилцах чадвар, харилцан үйлдлийн үйлдлийн авьяас чадвар бие хүмүүс хоорондын хүртэхүй, хүмүүсийн үнэлгээ, бие биедээ нөлөөлөх чадвараар тодорхойлогдоно.
Юмс-үйл ажиллагааны, юмс-танин мэдэхүйн зэрэг нь хүн юмстай харьцах тэдгээрийг танин мэдэхэд илрэн гарах авьяас чадварууд юм.
Авьяасын бодгаль хувийн ялгаа.
Авьяас чадварын үндсэн дээр мэргэжлээ сонгох бөгөөд ямар мэргэжлийн хүнд ямар чадвар боломж шаардагддагийг тайлбарласан олон янзын үзэл санаа онолууд байдаг.
Говорд Гарднер хүний оюун ухааны олон чадварууд нь хүний авьяас чадварын 8 төрлийг бий болгоно хэмээн үзсэн. Хүн нэг эсвэл хэд хэдэн салбарт чадварлаг, үгүй бол чадвараар сул байж болно.
Оюун ухаан
|
Мэргэжил
|
Үндсэн бүрдлүүд
|
Логик-математикийн
|
Эрдэмтэн, математик
|
-логик эсвэл тоон загварыг ялгах мэдрэмж, чадвартай,
-нарийн төвөгтэй, урт гинжин бодомжуудыг боловсруулах чадвартай
|
Хэл шинжлэлийн
|
Яруу найрагч, сэтгүүлч
|
-дуу авиа, хэмнэл, үгийн утгыг мэдрэх чадвартай,
-хэлний янз бүрийн өнгө аясыг нарийн мэдэрдэг.
|
Хөгжмийн
|
Хөгжмийн зохиолч, хийлч
|
-хөгжмийн найруулгыг мэдэрдэг, хэмнэл, алхам, өнгийг үнэлдэг
-хөгжмийн бүтээлүүдээс сэтгэл ханамж авдаг.
|
Орон зайн
|
Хөтөч ,барималч
|
Хүрээлэн буй орчныг харааны талбайд зөв хүртэж, орон зайг зөв баримжаалж, зөв үнэлэх
|
Биеийн зөв баримжааллын
|
Бүжигчин, тамирчин
|
Өөрийн биеийн хөдөлгөөнийг зөв удирдах болон юмсын байрлалыг зөв баримжаалах
|
Бие хүмүүс хоорондын
|
Сэтгэл засалч, худалдагч
|
Бусад хүмүүсийн урам зориг, авир араншин, сэдэл, хүсэл тэмүүлэлд адил хариу үзүүлэх, тэднийг ялгах чадвартай байх.
|
Бие хүний дотоод чадвар
|
Биеэ даан мэдлэг эзэмших чадвартай хүн
|
Өөрийн мэдрэмж, авьяас чадварыг ялгах, тэдгээрийг өөрийн зан үйлийг удирдах, эерэг болон сул талаа танин мэдэх, хүсэл эрмэлзэл ба оюун ухааныы ялгахад ашиглах.
|
Байгаль судлалын чадвар
|
Ургамал судлаач, малчин, анчин
|
Амьтан болон ургамлыг таних, байгалийн тогтолцоог танин мэдэхийн тулд янз бүрийн нөхцөлд амьдрах чадвар
|
Хүснэгт 58.1.Оюун ухаан ба авьяас чадвар 1
Ийм маягаар авьяас чадварын онцлогт тулгуурлах олон тооны ажил мэргэжлийг бүлэглэх оролдлогыг олон судлаачид хийж байв. Тэдгээр ангиллуудаас хамгийн түгээмэл нь С.ТСтрумилин, С.Климов нарын ангилал юм.
Оросын эрдэмтэн С.Г.Струмилин ажлын бие даасан байдлаас хамааруулан ажи мэргэжлийг 5 бүлэгт ангилсан.
№
|
Ангилал
|
Онцлог тал, хүний анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйд тавих шаардлага
|
Ажил мэргэжлийн жишээ
|
1
|
Гар хөдөлмөр
|
Гүйцэтгэх үйл ажиллагаа нэгэн хэвийн, сонголт байхгүй
|
Гар тээрэм, тархины хийсгүүр болон бусад.
|
2
|
Хагас механикжсан ердийн хөдөлмөр
|
Дээрхийн адил боловч ой тогтоолт, анхаарлын төвлөрөлт шаардана.
|
Бичээч, цахилгаан мэдээ дасгалжуулагч гэх мэт:
|
3
|
Хийх үйлдэл нь урдаас тодорхой байдаг хөдөлмөр
|
Үүрэг, арга барил нь олон янз боловч хэв загвар , үлгэр нь урдаас тодорхой байдаг. Өмнөх хоёр ангиллыг бодоход анхаарал, ой тогтоолтод тавигдах шаардлага өснө.
|
Засварчин , токарчин, тоо бүртгэгч гэх мэт
|
4
|
Тодорхой хэмжээгээр бие даан ажиллах боломжтой
|
Өгөгдсөн үүрэг, даалгаврын хүрээнд бие даан ажиллах боломж хангалттай, ажлын арга барилын сонголт чөлөөтэй. Анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйн үйлдлүүд шаардагдана.
|
Инженер, эмч, зохион бүтээгч, сонины утга зохиолын ажилтан гэх мэт.
|
5
|
Чөлөөт уран бүтээлийн хөдөлмөөр
|
Ажлын аргаа төдийгүй, үүрэг даалгавраа сонгоно. Хөдөлмөрийн нь үр дүн онцгой бүтээгдэхүүнээр илэрнэ. Анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйн үйлдлүүд дээд зэргээр шаардагдана.
|
Эрдэмтэн,хөгжмийн зохиолч, зураач, зохиолч, яруу найрагч гэх мэт.
|
Хүснэгт 58.2.Ажил мэргэжлийн ангилал 1(С.Г.Струмилин) 1
С.Г.Струмилины ангиллаар мэргэжлийн бие даасан бүтээлч байдлыг авч үзсэнээрээ дэвшилттэй болсон боловч бас өрөөсгөл талууд байна
Үүнд:
- Тэрээр хэт цөөн мэргэжилд бүтээлч ажиллагааны бололцоо олгож байна;
- Мэргэжлийн онцлогийг тайлбарлах сэтгэцийн бүрэлдэхүүн хэсгүүдийг зөвхөн анхаарал, ой тогтоолт, сэтгэхүйгээр хязгаарлажээ.
Үүний нэгэн адил ганцхан анхаарал дээр тулгуурласан Пиорковийн ангилал байдаг;
Мэргэжлийн бүтээлч байдлын шинж чанарыг тодруулсангүй, зөвхөн дурдсан.
Мөн эдгээр ангиллаас гадна мэргэжлийн онол ангиллууд дотроос Е.А.Климовын ангилал ихээхэн танил болсон байдаг.
Оросын эрдэмтэн Климов бүх мэргэжлийг 4 давхаргад ялгаж үзсэн.
1-р давхарга. Мэргэжлүүдийг хөдөлмөрийн обьектын шинж чанарын ялгаагаар ангилсан.
Үүнд:
- Хүн-текникийн тогтолцоо \жолооч, оператор, инженер зэрэг\
- Хүн- байгалийн тогтолцоо\экологич, биологич, амьтан судлаач\
- Хүн- хүн системийн \багш ,худалдагч, менежер\
- Хүн- тэмдэгтийн систем\хэл шинжээч, математикч\
- Хүн- уран сайхны дүрийн \жүжигчин, хөгжимчин\
2-р давхарга. Хөдөлмөрийн зорилгоор үндэслэн ангилсан:
Үүнд:
- Танин мэдэхүйн мэргэжлүүд
- Өөрчлөн хувиргах мэргэжлүүд
- Эрэл хайгуулын мэргэжлүүд
3-р давхарга. Хөдөлмөрийн багаж зэвсгийн хэрэглээгээр ангилсан ангилал:
Үүнд:
- Гар хөдөлмөрийн мэргэжлүүд
- Машин текник хэрэглэдэг мэргэжлүүд
- Автомат системийн ажиллагаатай мэргэжлүүд
- Үйл ажиллагааны хэрэгслийн тусламжтайгаар зохион байгуулагдах мэргэжлүүд
4-р давхарга. Хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан ангилсан ангилал
№
|
Бие хүний хэв шинж
|
Бие хүний чанарууд
|
Сонирхол
|
Төлөөлөх мэргэжлүүд
|
1
|
Бодит
|
Үнэнч, тууштай, ажил хэрэгч, буурь суурьтай, энгийн материалист
|
Гарын эв дүй, сайн, механик хөдөө аж ахуй цахилгаан текник технологи
|
Ажилчин, машин текникийн оператор, нисгэгч, фермер, том тэрэгний жолооч, мужаан
|
2
|
Судалгаа шинжилгээний
|
Шинжилж судлах, шүүмжлэх дуртай, сониуч, ухаантай, интроверт буюу дотогш чиглэсэн байдалтай
|
Шинжлэх ухаан, математик
|
Физикч,хүн судлаач, химич, математикч, биологич
|
3
|
Уран сайхны
|
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мөрөөдөмтгий, ургуулан бодох, чадвар сайн, дэврүүн бусдаас хамааралгүй, зөн билиг хөгжсөн.
|
Хэл, урлаг, хөгжим, драм, зохиол бүтээл туурвих
|
Яруу найрагч, зохиолч, уран барималч, театр судлаач, хөгжмийн зохиолч, найруулагч
|
4
|
Нийгмийн
|
Бусадтай хамтран ажиллаж, чаддаг, нөхөрсөг, тусч, яриа хөрөөтэй, хүнийг ойлгодог
|
Харилцааны ур чадвартай, хүнтэй ажиллах болон сургах хүмүүжүүлэх ажилд дуртай
|
Клиник сэтгэл зүйч, зөвлөгч , эмч, багш
|
5
|
Удирдах
|
Адал явдалд орооцолддог, нэр хүнд-албан тушаалд дуртай, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй, их ярьдаг.
|
Манлайлал, харилцааны ур чадвар, хүнд нөлөөлөх чадвар
|
Менежер, машины худалдаачин, улс төрч, хуульч
|
6
|
Хэвшмэл
|
Үнэнч шударга, бүтээлч, дуулгавартай, нямбай, өөрийгөө хянадаг
|
Бичиг хэрэг ба тооцооны ажил, бизнесийн тогтолцоонд ажиллах
|
Мөнгө хураагч, статистикч, данс бүртгэгэч, захиргааны тусгай ажилтан, шуудангийн ажилтан
|
Хүснэгт 58.3. Бие хүний онцлог, 1,мэргэжлийн хамаарлыг харуулсан 1тодорхойлолт (Ж.Холланд) 1
Үүнд:
- Гадаа ажилладаг мэргэжлүүд
- Бичил орчинд ажилладаг мэргэжлүүд
- Хүмүүсийн амьдрал ба эрүүл мэндийг хариуцдаг мэргэжлүүд
- Ер бусын онцгой нөхцөлд ажилладаг мэргэжлүүүд
Авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх
Авьяас чадвар нь олон талт үйл ажиллагааг амжилттай хийхэд шаардагддаг ерөнхий ба тусгай мэдлэг, чадвар, дадлын хөгжлийн өндөр түвшинг илэрхийлэх хүний сэтгэцийн шинж чанар юм.
Авьяас чадварыг эрт нээн илрүүлж, түүнийг хөгжүүлснээр сургалтын явцад хүүхдэд аливаа ажил үүргийг даалган өгөх, гүйцэтгүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд мөн бие хүний хувьд хөгжүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ мэргэжлийг зөв чиглүүлж өгөх боломжтой болдог.
Хүний авьяас чадвар тухайн хүний бие физиологийн онцлог болон сэтгэцийн шинжүүдээс хамааран хөгжихийн гадна хүрээлэн буй хүмүүсийн оролцоо, амьдралын орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаална. Авьяас чадвар хөгжихөд түүний бие физиологийн үндэс болох эх чухал. Хүнд авьяас чадварын төрөлхийн ба үүсмэл эх сурвалж байдаг. Төрөлхийн эх сурвалжийг зарим тохиолдолд байгалийн, үүсмэл эх сурвалжийн нийгмийн гэж нэрлэдэг.
Авьяас чадварын бүх төрлүүд нь тодорхой үе шатуудыг дамжин хөгжиж, хөгжлийн дээд түвшиндээ хүрдэг бөгөөд энэ нь хүн болгоны хувьд ялгаатай байна. хүний олон авьяас чадваруудыг амьдралын эхний өдрөөс , хэрвээ тухай хүн өөрөө хүсч үйл ажиллагаандаа тусгаж байвал амьдралын сүүлийн өдөр хүртэл хөгжүүлэх ёстой.
Хүрээлэн буй орчны нөлөө генийн болон бие физиологийн онцлог, өөрийн хүсэл, сонирхол хувийн шинжүүдээс хамаатайгаар авьяас чадварыг хөгжүүлэх шаардлагатай болдог.
Хүүхдийн авьяас чадварын эх ундарга хоорондоо зохицоогүй бол авьяасыг хагжүүлэхэд хүндрэл учирна. Иймээс авьяасын ундаргатай холбоотой хэд хэдэн нөхцөлийг шаардана. Үүнд:
- Хүүхдийн авьяас чадварын сайн эх сурвалжтай байх ёстой. Гэвч хүүхдээс математикийн авьяас чадвар хэзээ илрэхийг хүлээн сууж болохгүй ээ.
- Хүүхдийн авьяас хүрээлэн буй орчны нөлөөгөөр төлөвшинө. Өөрөөр хэлбэл хүүхдийн авьяас өсөж хөгжинө.
- Хүүхдийн аливааг хийж гүйцэтгэх чадвар нь сургалтын явцад болон сургалтын үр дүнд бий болдог. Иймээс анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, логиз сэтгэлгээнд тулгуурлан хүүхдийн чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.
- Сэтгэл судлаачид хүүхдийн авьяас 13 нас хүртлээ хөгжөөд тогтворждог хэмээн үздэг. Энэ нас хүртэл хүүхдийг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид түлхүү анхааран авьяасын эх ундарга дээр тулгуурлан авьяас чадварыг хөгжүүлэх ёстой.
Сэтгэцийн шинжүүд:
-Авьяас чадвар
-Темперамент
-Зан төлөв
-Зориг
-Сэтгэлийн хөдөлгөөн
Авьяас чадвар нь хүний янз бүрийн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд тусалдаг хувийн тогтвортой шинж юм.
Темперамент нь нийгмийн үйл хэрэг болон бусад хүмүүст тухайн хүний үзүүлэх хариу үйлдлийн чанарыг агуулна.
Зан төлөв нь хүний бусад хүнтэй харилцах онцлогийг тодорхойлдог.
Зоригийн шинжүүд бол хүний өмнөө тавьсан зорилгодоо хүрэх эрмэлзэлд нөлөөлж байдаг бие хүний хэд хэдэн өвөрмөц шинжүүдийг багтаана. Сэтгэлийн хөдөлгөөн болон сэдэлжүүлэлт нь үйл ажиллагаанд өдөөх, сэтгэлийн догдлолыг агуулдаг ба нийгмийн тогтсон хандлага нь хүний итгэл үнэмшил ба хэвшиж бий болсон хандлагыг илэрхийлнэ.
Авьяас билгийн төрөлхийн эх үүсвэр
Авьяас
ЭХ СУРВАЛЖ: "ЕРӨНХИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ"