Д.Нацагдорж "Харанхуй хад"
Зуны шөнө богино тул, өглөөний найман цагт нар нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэг янжуур асааж, шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхийн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвээс, химчик харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэх нь түүнийг шүлсээрээ норгон, улмаар ажиглаваас: Найман сарын гучны Ням гариг, Харанхуй хад Ина хэмээх хэдэн үгсийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхой үгүй. Юун тухай бичсэн нь огт мартагдсан тул дахин нэг удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр нь хүрвээс, Ина хэмээх нь миний хуучин амраг охины нэр цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэр дор тэврэн үнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэр дор даруй сэтгэл хөдөлж, улмаар дор үзэгдэхүй дор даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тусам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт болон зэрэглэсээр, агшин зуур үүрэглэсэн нь татаж буй тамхины үнс хэнхдэг дээр унахуй дор, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн учир утга юу болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд мөнхүү бичсэн хүний нэр дээрээс эхлэн бодвоос Ина хэмээгч нэгэн залуу цэвэрхэн охнн бөгөөд долоон жилийн урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бүлгээ. Хожим хайртай Ина хааш одсоныг мэдэх үгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод элмэрэн гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсар үгүй өдрийн тэмдэглэлийг үзэхүй дор үл мэдэгдэх утга бүхий хэдэн үгсийн дотор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцов. Эрэгцүүлэн санаваас, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахуй дор миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн, сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн нь утга басхүү далд болой. Мөнөө ухамсар авч бодвоос Ина болбоос энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охин манлай мөний тул энэхүү бичсэн нь лав учиртай биз ээ. Үүний учрыг олбоос, Инаг олох нь магад хэмээн сэтгэмэгц нэгэн аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийг утгыг шинжлэн боловсруулж эхлэв.
Энэ үе манай тогооч их л сүрхий царай гарган надаас асууна. Ай данжаад яасан. Бие өвдсөн? Үгүй зүгээр. Ай би айж байнав шүү. Царай муу байна. Зүгээр, ядарч байна. Дараа нь би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд чинагш бодов. Манай тогооч Ай хэмээгээд гарч одов. Нэгэн цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд юу хэмээвээс наймдугаар сарын гучны Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар уулзах хэмээсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэг удаа шалгаж бодвоос наймдугаар сарын Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц: "Морийг барь, эмээллэ" хэмээн тогоочид хэлбээс, түүний бие өмнөөс их нүд гаргаж, "Яасан данжаад" хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод "Ай эмээллэсэн биш үү" хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг аван, шаламгайлан гарч, моринд мордсон боловч аль зүгт одох ба "Харанхуй хад" хэмээгч нь ямар ертөнц дор оршиж байхыг огтхон ч мэдэх үгүй тул, дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов.
Үүнд манай тогооч хажуунаас "Ай явахгүй яасан? Юу мартсан?" хэмээн үглэж баймой. Гэтэл миний морь удаан зогсохуй дор хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахад жолоогоо султгаваас тэр баруун өмнө зүг алхуулав. Үүнд би нэг зэрэг бодоод морины хааш чиглэсэн тэр зүг шууд дор явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй бөгөөд сэтгэл уйтгарлахаас цавшгүй. Морин хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуйяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэг цайдам газар хүрч очвоос, дөрвөн зүг дор юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай.
Угаас хот тосгоны газар өсч хүмүүжсэн тул зэрлэг уул газрын байдал төдий л тааламжгүй дэмий л гайхамуй. Намрын салхи сэржигнэн салхилахуй нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотогнож, хамар нь хуухинахуй дор сэрхийтэл цочиж ийш тийш ажиглаваөс, тэртээ хажуу дор нэг амьтан явна. Юу ч болов очсугай хэмээн шууд давхин ойртвоос, үнэг буюу чоно буюу аль танигдахгүй нэг амьтан улам чинагш зугтана. Морийг ташуурдаж довтолсоор гүйцэн очвоос, үнэг ч бус, чоно ч бус, харин нэг нохой явах бөгөөд өмнө хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад, баруун зүг удирдан явахыг үзвээс айлын нохой бололтой.
Ангийн ч нохой байлтай тул, цангасандаа лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж, хойноос нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбаас, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан нь үзэгдэнэ. Нохойны явах нь алгуур болоод удал үгүй нэгэн толгой тойрмогц, чинад нэг хар овоохой харагдав. Гадуур нь нэг ч малгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэгэн настай хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амой. Миний бие хагас өдөр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, санаа галирсан ту, айл гэрийг үзэхүй дор амраг Ина лугаа учирсан адил баярлаж морио тушаад оров. Хар хүн дагалдан ороод зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай бөгөөд элгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэн дор их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчин дор үстэй дээлээр хучаастай нэг хүн хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэгэн тэвш тарваганы махны хамт над дор өгсөн нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй эхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул арга үгүй идэж уув. Гэдэс бага тайтгарч, бие бага амарсны хойно Ина сэтгэлд орж ирэхүйеэ харанхуй хэмээгчийг хар хүнээс сурваас: Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул ойр хавийн газрыг бараг мэднэ. /Энэ завсар миний сэтгэл дор баяр төрж байваа./ Гэвч тийм нэртэй газар сонссон нь үгүй" хэмээхүй дор миний урам хугарч, одоо хааш явахаа мэдэхгүй элмэрнэ.
Алтан дэлхий уудам их, ал газар "Харанхуй хад" хэмээгч хэн яаж мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч бас олдох үгүй байж болно. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл хөдөлж, биеийг зовооно. Энэ мэтээр гайхан, царайг барайлгаж нэгэн үе суув. Гэтэл тэртээ хажуу дор хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу алиныг мэдэх үгүй нэг юмны өмнө мөргөхүй дор хар хүн их л гайхсан байдлаар харж: "Эмээ, эмээ" хэмээж байна. Энэ үе би мөн гайхаж, хөөрхий энэ авгай нас болохыг гэрээс залбирлаа хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордьё хэмээн сэтгэн авай. Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс аваад хар хүн дор өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж буй газар байх магад үгүй хэмээмэгц миний чих сортойж нүд ширтэн санаа тавив. "Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ" хэмээхүй дор хар хүн түүнийг авч үзээд: "Эмээ зөнөглөх гэж, аяны хүнийг одоо төөрүүлэх нь" хэмээгээд ширээн дээр тавьсан дор би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар унамагц, хоёр хэсэг хагарсан бөгөөд авч үзвээс яах аргагүй хир болсон нэгэн чулуу буй. Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын дор оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхүү чулууны хагарсан хэсэг дээр гилтэгнэмэгц ажиглаваас онц нэгэн чулуу болохуйяа, энэ над дор хоёрдугаар тэмдэг болно хэмээн санаж, нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би түмэн бодисын зүйлийг их л сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав. Түүнээс нэг хэдэн цаг болсон хойно тэртээ харагдаж байсан уулын хормойд хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны хөл дор арайхан гарч, намайг үлэмж, нэгэээхэн ч зам үгүй хааяа нэгэн хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно. Наран нэгэнт унаж, бүрий баруй болсон тул чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явсан бөгөөд гүн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая асгаран оров. Ширүүн салхин дор модны мөчир гуйвалзан шуугиж аянгын дуун сүртэйеэ хүржигнэнэ. Алхах дунд шавар намаг болоод гуу жалга тохиолдоно. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай, даруй үс босож зүрх догдлон, сэтгэл зарайна. Өдөр дөрвөн зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ дөрвөн зүг хаана хааш болохыг нэгэнт алджээ.

Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг умартаж, гагцхүү амиа хамгаалж явахыг урьтал болгов. Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Түүнээс бороо улам ширүүдэж дуун ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн олшров. Урагш явсугай хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагүй, гэдрэг буцсугай хэмээвээс замаас нэгэнт төөрчээ. Дөрвөн зүг туршивч, хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хдртхийлгэхээс өөр үгүй. Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь газар лугаа нийлэлцэн санагдах боловч, ийм орноо энхрий Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж суун, түмэнтээ цочиж, мянгантаа хирдхийн хэзээ нар мандахыг хүлээнэ. Гэтэл морин гэнэт үргэн харанхуй хадны дунд хангинтал янцгаах дуу ясан дор тултал жихүүцүүлэх лүгээ нэгэн амьтан тулж ирэхүйг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээд удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан ба зүүдэлсэн ба гэртээ буюу хаана бүхүйг мэдэхгүй цочин үзвээс янаг охин Ина хажуу дор зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой. -Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш үгүйг мэдэх үгүй байдал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэгэн зэрэг бодож итгэснээр чамайг олж ирэв. -Хүн их аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн намайг харилцан амраглаваас сая болно хэмээлцээд чанга тэврэлдэж гүнзгийгээр үнсэлцэн амьсгал дор цочин сэрвээс яруу найруулах хэмээн тодоор бичсэн нэгэн дэвтрийг үнсэн хэвтэх бөгөөд эргэцүүлэн бодвоос цөм нэгэн зүүп ажгуу. Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай. Харин түүний байдлыг хасын охин сонирхоно. Яруу найраг хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
1930 он
No comments:
Post a Comment