“ЛАМБУГАЙН НУЛИМС” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААРХ ЭРДЭМТЭД,
СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ
Ч.Лодойдамба:
“Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолын Лодон бол
үлэмж хүчтэй эмгэнэлт дүр, зохиогч Лодонг огт шоолоогүй харин амьдралд нь
тохиолдсон эмгэнэлт явдлыг үзүүлсэн учраас эмгэнэлт зохиол” хэмээн үзсэн
байдаг.
/Ч.Лодойдамба “Нэгэн гайхамшигт үгүүллэгийн
тухай” /ХХ зууны монголын уран
зохиол судлалын дээж бичиг/ Уб.2007 74-р тал/
Ш.Гаадамба: “Ариун хувраг,
завхай хүүхэн хоёрын хооронд урин тачаангуйн нууц харилцаа тогтсон нь өвөрмөц
хошин байдлыг үүсгэж байна. Сахилтай лам ганцхан үдэш бурхнаа мартсан нь
инээдтэй. Хар тамхичин завхай хүүхний гоо үзэсгэлэн нь Цагаан Дарь эх мэт
гэрэлтэж байгаа нь даажинтай адилтгал юм. Зохиолын эхэнд хүүхэн ламын урд
бөхөлзөж, байсан бол эцэст лам хүүхнийд орох гэж уйлан гуйж байгаа нь
инээдэмтэй бөгөөд эдгээрээс харахад шог хошин аястай зохиол болжээ.” хэмээсэн
байдаг.
/Ш.Гаадамба “Нэгэн
гайхалтай үгүүллэгийн тухай”/ХХ зууны монголын уран
зохиол судлалын дээж бичиг/ Уб.2007 79-р тал/
Б.Цэдэв: “Гэвш Лодон, завхай
хүүхэн Цэрэнлхам хоёрын хооронд урин тачаангуйн нууц харилцаа тогтон “баруун
дамнуурчин, гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийнхан жим зам” нээгдсэн нь
шог уран дүрслэл мөн” хэмээн шог зохиол болохыг нь хэд хэдэн жишээгээр баталсан
байдаг.
/Ш.Гаадамба “Юм үнэнээрээ
сайхан” Уб.2009 50-р тал/
Д.Намдаг: “Гаадамба Ламбугайн
нулимс зохиолыг шог зохиол гэж үзсэн. Үүнийг надад үгүйсгэх хүсэл алга. Уг
зохиолд шог зохиол гэж үзүүштэй тал их бий. Гэтэл нөхөр Лодойдамба эмгэнэлт
зохиол гэж үзэв. Энэ ч бас үнэн. Уг зохиол шоололтын чанартай боловч эмгэнэлтэй
билээ. Гэтэл амьдрал бүхэл бүтэндээ эс боловч тал хувь нь, тал хувь нь эс
боловч бяцхан хувь эмгэнэлтэй болж ирээд инээлэмтэй нь аргагүй байдаг бус уу.
Иймд Нацагдорж түүнийг аргагүй авьяаст нүдээр ажсанаа зүй ёсоор бичсэн ажээ.”
хэмээсэн байдаг.
/Д.Намдаг “Ухаан бодлын охь
уран зохиолын туршлага” Уб.1995 178-р тал/
Д.Батчулуун: “Лодонг
инээдэмтэй дүр гэж болохгүй... Лодон марксист гоо зүйн үүднээс биш юмаа гэхэд
хүн төрөлхтний гоо зүйн үүднээс эмгэнэлт дүр мөн ... нэгэн дүр эмгэнэлт болон
инээдэмт шинжийг зэрэг агуулж болно” гэжээ.
/“Бодлын солбилцол” 1993 №41-42/
Д.Цэдэв: “Ламбугайн нулимс”
зохиол дүр бас өдөр хийдэд суугаад шөнө айл хэсэгч хуваргууд ичиг” хэмээн
Д.Равжаагийн элэглэн шоглон байсан шүүмжилсэн нь илэрхий юм” гээд, маргалдагч
хоёр /Ч.Лодойдамба, зохиолд
Ш.Гаадамба нар/ бие биеэ няцааж, өөрсдийн
саналыг батлахыг мэрийхдээ уг зохиолд байгаа шог аяс юм уу, эсвэл эмгэнэлт
аясыг ор тас орхигдуулсан нь уг өгүүллэгийн төрөл зүйлийг тогтоох, гол баатрын
дүрийн шинж, зан төрхийг үнэнээр тайлбарлахад садаа болсныг тэмдэглээд, Д.Нацагдоржийн
“Ламбугайн нулимс” өгүүллэгийн баатрын дүр нь шог инээдэм, эмгэнэлийн харилцан
шүтэлцэж биесээ баяжуулсны бодит жишээг шинэ үеийн уран зохиолын хууласнаа
тодорхой харуулж өгчээ” хэмээн үзсэн байна.
/Д.Цэдэв ”Зохиолчийн урлах
эрдэм” Уб.1978 127-131-р талууд/
Л.К.Горасимович: “...Энэ
хорвоогийн бүх юм мөнх бус хоосон болохыг номлодог атлаа хөнгөн явдалт хүүхэнд
сэтгэлтэй болсон ламыг дооглон шоолсон өнгөөр дүрсэлжээ.
/ Л.К.Герасимович “Литература
МНР”/1921-1961/ Ленинград 1965/
No comments:
Post a Comment