“БУХ ГОМБО” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААРХ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ҮЗЭЛ
БОДОЛ
Б.Банзрагч:
“Уг зохиолын агуулга бол манай орны малчин ард түмний мал
сүргийн үүлдэр угсааг сайжруулж өндөр ашиг шимтэй болгохыгямагт эрмэлзэж
байдгийг харуулаад... бас энэ зохиолд хүмүүсийг “ухаантай сэргэлэн ном сурч
чадах хүн”, “ном сурах авьяасгүй мал хариулахад тохирох хүн гэж үздэг үзэл нь
оргүй хоосон болохыг илрүүлэн шүүмжилж, албан бичгийн хэлийн амьд яриатай
ойртуулах талаар зохиолчийн хэлний баялаг уран чадвар нь тодорч байна. ... гэх
мэтээр ололт дутагдлыг дурьдаад ... энэ дүр аль ангийн төлөөлөгч болохыг
ойлгоход бэрх юм” гэжээ.
/ “Уран
зохиолчтйн шинэ бүтээлийн тухай” Цог сэтгүүл 1954., №3/
Б.Шоовой: “Энэхүү өгүүлэл нь үсэг бичиггүй хүн улсад
хэрэггүй гэсэн санаа агуулжээ. “Хоёр хөлтэй бух гэдэг эцсийн байдгийг уншаад
учиргүй гуньж, Гомбо маань ямар нэгэн ёс бусын гэмт хэрэг үйлджээ гэж боддог”,
энэ зохиол дотор Бух Гомбоос гадна бор Доной, Хавчиг Даржаа ... гээд олон хүн
хардаг нь чухамдаа Дамдннсүрэн гуай сүүлийн үед ёстой саваагүй болчихоо юу гэж
санагдана...” гэх мэтээр зохиолч руу дайран давшилсан шүүмж бичсэн байдаг.
/Б.Банзрагч “МУЗ-ын судлал шүүмж” /Бух Гомбо гэдэг өгүүллэгийн тухай/ Уб.2010 58-59-р тал/
Данзан Цэрэндорж нар: “Гомбын дүрд малчин хүний
хичээнгүй ажилсаг чанарыг гаргаж чадсангүй Доржийн дүрд ямар ч хүмүүжил
оллоогүй хүнийг дүрсэлжээ” гэжээ.
Г.Даваацэрэн: “Гомбын шинэ
санаачлага шинэ зүйлийн эсрэг зайлшгүй гарч ирэх тодорхой зөрчлийг
үзүүлээгүйгээс зөрчилгүйн онолд хальтирсан” хэмээжээ.
Б.Ламжав Н.Мягмарсүрэн нар: “Бух
Гомбо Торгон Дорж зэргээр хочлох нь феодалын нийгмийн зан суртахууны үлдэгдэл,
Гомбын бухны тарьсан хэргүүд бол эрүүгийн хуулийн 171, 191-р зүйлд заасан гэмт
хэрэг” гэсэн байдаг.
/ Ц.Банзрагч “МУЗ-ын судлал шүүмж”
Уб.2010 59-р тал/
Д.Наваансүрэн: “Нэг хүний ролийг хэт магтаад олон түмний
ролийг үнэлж үзээгүй” гэжээ.
Очирхуяг: “Гомбо зорьсон
зорилго хүсэл эрмэлзлээ хэлэхийн оронд тэнэг хүн тэнэгээр явна гэж уурлаж байгаа
нь олон түмнээсээ хэтэрхий тасарсан хэрэг юм” хэмээжээ.
/ “МОҮУЗ-ын
түүх” III боть Уб.1997
134-р тал/
Ш.Гаадамба: “Эл зохиол үнэхээр сайн юм уу, муу болсныг
улирах цаг хугацаа ялган салгаж өгнө” гэжээ.
/ “Утга зохиол ба түүний шүүмжлэл дэх нэг
хэтэрхийллийн шүүмжлэлд” Цог сэтгүүл 1954 №4/
No comments:
Post a Comment