Saturday, September 22, 2018

“ШУВУУН СААРАЛ” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААР



“ШУВУУН СААРАЛ” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААРХ ЭРДЭМТЭД,
СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ
            Д.Нацагдорж “Хуучин хүү”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал”, “Хаврын сайн өдөр”, “Өвлийн шөнө”, “Зул”, “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе” зэрэг уламжлалт төрөл зүйлийн аль нэгэнд хамааруулж үзэхэд тун бэрхтэй зохиолуудаараа монголын шинэ хэв маягийн уран зохиолд содон төрөл хэлбэрийг бий болгожээ.
            Г.Жамсранжав: “Манай утга зохиол судлаачид Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг гэж нэрлэж иржээ. Гэсэн ч түүнд дүрслэн өгүүлсэн зүйл, цаг үе, хэмжээг үзэхэд найруулал шиг санагдана. Энэ санаандаа хөтлөгдөөд энэ удаа түүнийг найрууллын төрөл зүйлд хамааруулан тэмдэглэв гээд “Шувуун саарал”, “Хуучин хүү” зэрэг бусад зохиолыг өгүүллэг” гэжээ.
/Г.Жамсранжав “Шинэ замаар” Уб.1978 211-р тал/
            Д.Цэдэв: “”Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Хуучин хүү” зэрэг маш өвөрмөц аргаар бичсэн шүлэглээгүй яруу найраг гэмээр бэсрэг зохиол олон бий” гэжээ.
                 /Д.Цэдэв “Д.Нацагдоржийн уламжлал, утга зохиолын өнөөгийн зангилаа асуудлууд” Уб.1986 14-р тал/
            Д.Дашдорж: “Д.Нацагдорж хүүрнэл зохиолоо яруу найргийн уянга, хэм хэмжээгээр хөглөж бичдэг байсан нь “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал зохиолуудаас нь харагдаж байна. Ер нь Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиолоос яруу найраг сонстдог” гэсэн байдаг.
     /Д.Дашдорж “Уран зохиол туурвилын замнал, туршлага” Уб.1989 35-36-р тал/
            С.Лувсанвандан: “Шувуун саарал уянгын зураглал, “Хөдөө талын үзэсгэлэн” хөрөг бичлэг болсон. Нацагдоржийн өгүүллэг тууриудын нийтлэг нэгэн шинж бол үнэндээ шүлэглээгүй яруу найраг юм. энэ шинжийн зохиолын зохиомжийн бүтэц, хэлний найруулга, дүрслэлийн ер бусын айзам хэмжээ, уянгын зураглал, зохиогчийн сэтгэлийн хөдлөл зэргээр тодордог” гэжээ.
                /С.Лувсанвандан “Монголын уран зохиолын дэвшил социалист реализм” Уб.1987 210-р тал/
            Ж.Батбаатар: “Шувуун саарал” өгүүллэг нь уудам дэлгэр нутагтаа дураар амьдрагч талын малчин монголчуудын ахуй болоод оюун санааны давтагдашгүй эрх чөлөөт байдлыг өргөмжилсөн дуулал болсон бүтээл юм.” гэжээ.
      /Ж.Батбаатар “Д.Нацагдоржийн зохиол дахь өвөрмөц нэгэн төрөл, хэлбэрийн тухайд” /Эрдэм шинжилгээний бичиг/ Уб.1996 104-р тал/












No comments:

Post a Comment