Ямар нэгэн зүйл дээр бидний сэтгэц , ухамсар төвлөрөн чиглэхийг анхаарал гэнэ.
Хүн анхаарлаа хэдий чинээ сайн төвлөрүүлж зохион байгуулж чадвал түүний үйл ажиллагаа төдий чинээ үр дүнтэй байдаг. Юмсыг хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн сонгох, мэдээллээс хэрэгтэй онцлон хүлээн авах хэрэгцээ шаардлагын улмаас сурагчдын анхаарлыг тухайн үед хэрэггүй байгаа зүйлээс хөндийрүүлэн хэрэгтэй зүйл дээр төвлөрүүлэхэд багшийн үйл ажиллагаа чиглэгдэж байх ёстой.
Анхаарал хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Шилэн сонгох: Сонирхолтой хэрэгцээтэй зүйлээ хийх, тухайн үед ач холбогдолгүй зүйлээс хөндийрөх боломжийг хүнд олгоно.
- Хадгалах , барих: Ямар нэгэн үйл ажиллагааг хийж дуусгах хүртэл зайлшгүй хэрэгтэй мэдээлэл, дүрэм зааврыг ухамсартаа барьж хадгалахад анхаарал чухал үүрэгтэй.
- Зохицуулах: Хэрэгтэй ба хэрэггүй зүйлүүдийг ялган салгаж ,сэтгэц ухамсраа төвлөрүүлэх зэргээр үйл ажиллагаагаа зохицуулах чадвар нь анхааралтай холбоотой юм.
Анхаарал байхад хүний тархи мэдрэлийн системийн эрүүл саруул байдал, бие махбодийн сэргэлэн цовоо байдал чухал юм.
Анхаарлын төрлүүд:
Анхаарлын чанарууд:
Багтаамж :
Нэгж хугацаанд хүний анхааралд нэгэн зэрэг өртөх зүйлийн тоогоор тодорхойлогдоно.
- Насанд хүрсэн хүний анхаарлын багтаамж \7 2\ байна.
- Хүүхдийн ой анхаарлын багтаамж нь \5-6\
- Хүүхэд чинээ бага байх тусам багтаамж нь төдий чинээ бага байна.
- Сайжруулах үндсэн нөхцөл: Мэдээллийг системчлэн бүлэглэх, утгын холбоонд тусгах боломжийг сайжруулах явдал
Хуваарилалт:
Хэд хэдэн зүйлд \ хоёр ба түүнээс дээш\ анхаарлаа хандуулах чадварыг хэлнэ.
- Шүлэглэх чээжлэхийн зэрэгцээ хоёр оронтой тоонуудыг нэмэх буюу хасахыг оролдоод үз. Нэг нь нөгөөгөө сайтуулна.
- Заримдаа дуу дуулан тоо бодож чаддаг. Яагаад ?
- Анхаарлаа хоёроос дээш зүйл дээр зөв хуваарилж сурах үндсэн нөхцөл: хүний хийж байгаа хоёр буюу хэд хэдэн үйл ажиллагааны аль нэг нь дасал болж хэвшсэн байх нь чухал.
Төвлөрөлт:
Зөвхөн ганц зүйл буюу нэг төрлийн үйл ажиллагаан дээр анхаарлаа төвлөрүүлэн барьж бусад зүйлийг анхаарахгүй байх чадварыг хэлнэ.
- Анхаарлаа зөвхөн нэг зүйл дээр эрчимтэй сайн төвлөрөх учраас юмыг сайн амжилттай хийх чухал нөхцөл болно.
- Найз нь араас нь дуудаад байхад түүнийг үл анзааран тоогоо бодож суугаа сурагчийн байдал бол анхаарлын төвлөрөлтийн жишээ мөн.
- Анхаарлын төвлөрөлт нь шилжилт, багтаамж зэрэг бусад шинжүүдтэй нягт холбоотой байдаг.
Тогтворжилт:
Ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн барих хугаацаагар тодорхойлогдоно. Төвлөрөлт ба тогтворжилт нь хоорондоо нягт холбоотой шинжүүд юм.
- Хүн ямар нэгэн үйл ажиллагааг идэвхтэйгээр хийж гүйцэтгэж байвал анхаарлын тогтоворжилт 15-20 минут үргэлжилнэ.
- Үүний дараа маш богино хугацааны \ хэдэн секунд\ сарнилт явагдах бөгөөд ийм түр сэлгэлт нь анхаарал цаашид дахин тогтворжих нөхцөл болно.
Шилжилт:
Анхаарлаа зориуд нэг зүйлээс нөгөөд шилжүүлэх, чиглүүлэх үзэгдэл.
- Төлөвлөсөн зорилго эхэлсэн үйл ажиллаагаагаа дуусгах нь анхаарлаа шилжүүлэх үндсэн нөхцөл болдог.
- Мөн юм орчуулж байгаад толиноос үг харах, ярьж байсан зүйлээ түр зогссон зураг, схем харуулаад дахин тайлбарлах зэрэг зориуд хийгдэж буй үйлдлүүд нь анхаарлын шилжилтийн жишээ юм.
Сарнилт:
Энэ нь шилжилтээс ялгаатай үзэгдэл. Анхаарлаа шилжүүлье гэсэн тодорхой зорилгыг хүн өмнөө тавиагүй байдаг. Дуу чимээ гарах, хонх дуугарах, хуудас шажигнах зэргээс болж хийж байгаа зүйлээсээ санамсаргүй хөндийрөх нь сарнилттай холбоотой. Сарнилттай анхаарал нь юмыг алдаатай ойлгох, буруу хийх нэг шалтгаан болдог.
Номзүй: О.Мягмар "Сэтгэл судлал"
No comments:
Post a Comment