Saturday, September 22, 2018

“ХАРАНХУЙ ХАД” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААР


“ХАРАНХУЙ ХАД” ӨГҮҮЛЛЭГИЙН ТАЛААРХ ЭРДЭМТЭД,
СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ
            С.Байгальсайхан: “ИНА нь интернациональ гэсэн үгийн товчлол бөгөөд гучаад оны монгол оронд гажуудал болж байсныг үзүүлжээ” гэсэн санал дэвшүүлсэн байна.
/ “Уран зохиол судлал” Хэл шинжлэлийн хүрээлэн 2006 65-р тал/
            Ц.Буянзаяа: Энэ зохиолыг гучаад оны үед монголын уран зохиол хүн төрөлхтний ололт амжилттай хөл нийлүүлэн яаж энэхүү зохиолыг бүтээсэн нь “Симолист хэв шинжийн зохиол болсон болсон юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
            С.Лочин: “Нацаглорж уран сэтгэмжийн буюу фантастика новелла гэж бодон бичсэн энэ зохиолоо өгүүллэгийн эхэнд бидний тооцоолж гаргаснаар 8 сарын 24-өөр огноолсон бөгөөд зохиолынхоо үйл явдлыг бичиж дууссанаасаа бараг 7 хоногийн дараа буюу 8 сарын 30-ны бямба гаргийн өглөө нойрноосоо сэрж байгаа мэтээр бичсэн нь сонирхолтой юм. Магадгүй 8 сарын 30-д хэн нэгэн Нинатай үнэхээр уулзахаар очсон байж ч болох бөгөөд хэл хоногийн дараа болох болзоогоо мөрөөдөн байхдаа чухамхүү “фантаазлан” өнөөдөр ч биднийг маргалдуулсаар байгаа энэ өгүүллэгээ бичсэн байж болох юм. Яагаад гэвэл “8 сарын 30-ны бямба гараг” гэсэн хугацаа нь өгүүллэгийг бичиж дууссанаас хойш долоо хоногийн дараа тохиолдож байгаад л хамаг учир оршиж байна” хэмээсэн байдаг.
/ “Уран зохиол судлал” Хэл шинжлэлийн хүрээлэн 2006 66-68-р тал/
            М.Баянзул: Үерхэн ханилсан дурлалт хүүхнээ мөрөөдөн буй дурлалт залуугийн тухай энэ өгүүллэгт бичжээ.
/Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа Уб.2006 30-р тал/
            Я.Н.Яцковская: Үргэлжилсэн үгийн зохиолын жижиг төрөл зүйлийн талаар Нацагдорж эргүүлэн бодож байсныг “Харанхуй хад” өгүүллэгийнхээ эцэст “Новелла”, “Уран сэтгэмжийн өгүүллэг” гэж бичсэн нь харуулна гэсэн байдаг.
/Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа Уб.2006 131-р тал/
            Ч.Жачин: “Зохиолч, зохиолчийн хөдөлмөрийн тухай асуудлыг зохиолч уран сэтгэмжээр үзүүлсэн” гэсэн байдаг.
/Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа Уб.2006 132-р тал/
            Н.Энхбаяр: “Нацагдорж өөрийн амьдарч байсан үе, хувийн амьдралын явдлыг бичсэн. /хээр тааралддаг нохой бол урвагч/матагч/ этгээд, овоохойд аваачдаг нь шоронд аваачсан хэрэг, өгч буй хоол нь шоронгийн хоол, үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно гэдэг нь хатуу харгис хуяг нарын хэллэг/” гэх мэтээр тайлбарласан байдаг.
     /С.Лочин “Юндэн дурласан уу?, Нансалмаа хардсан уу? болон бас бусын тухай” Уб.2006 206-р тал/
            Б.Содном: “Нацагдорж энэ өгүүллэгтээ эрдэм шинжилгээний нэг уран сэтгэмжийг монгол янзаар үзүүлэхээр оролдсон. Нацагдорж Эдгар По-гийн “Алтан цох” гэдэг эрдэм шинжилгээний уран сэтгэмжтэй өгүүллэгийг герман хэлнээс “Харанхуй хад”-ыг бичихээс өмнө орчуулж хэвлүүлсэн юм. Үүнтэй төстэй нэг өгүүллэгийг бичихээр уг зохиолч хичээж, монгол хүний эрэл хайгуулын журмаар боловсруулсан зохиожээ” хэмээсэн байдаг.
   /Б.Содном “Нацагдоржийн намтар зохиол” Уб.1966 208-209-р тал/
            Д.Намдаг: “Энэ бол “би” хэлбэр дээр бичигдсэн зохиомол өгүүллэг гэж үзэж болох боловч дахин дахин унших тусам зүүд болох нь тодорч байна. Энэ зүүдэнд юу үзэгдэж байгаа нь тодорхой байвч чухам юу хэлэх гээд байгаа тодруулан танихад нэлээд төвөгтэй байж мэднэ” хэмээсэн байдаг.
       /Д.Намдаг “Ухаан бодлын охь уран зохиолын туршлага” Уб.1995 175-176-р тал/

No comments:

Post a Comment