“НУУЦЫГ ЗАДРУУЛСАН ЗАХИА” ӨГҮҮЛЛЭГИЙН ТУХАЙ
1925, 1926 оны үед
Б.Ренчин Ленинград хотноо сурч байхдаа тэндэхийн ШУА-ийн музейд байгаа Ази
тивээс олж хуримтлуулсан бичиг судар, тод монгол хуучин захидал олсныг сонирхон
судалж байсан бөгөөд энэ үедээ хуучны захидалд амар мэндийг асууж “хэлэх үг
элчийн аманд бий” гэсэн үг цөөтэй утга битүүлэг үг хэллэгийг харан юу болохыг
төдий л ухалгүй байснаа В.Я.Владимирцовын таамагласан тэрхүү захидалд
итгэмжилдэг нэг учир байсан байх гэснийг марталгүй хожмоо шинжилгээ судалгааны
ажлаар ховдын хязгаараар ажиллах үедээ нутгийн номтой гэгдэх Халтар өвгөнөөс “захих
үг элчийн аманд бий” хэмээснээс учрыг ойлгож, энэ тухайгаа “Нууцыг задруулсан
захиа” туурийнхаа эхэнд өгүүлсэн байдаг.
Эртний монголчууд албан харилцаа,
цэрэг дайны холбоог дамжуулахдаа тухайн үеийн онцлогт тохируулан элчээр
хэлүүлэх, үгээ ёгтлон шүлэглэж цээжлүүлэн явуулдаг байсан бөгөөд үүнийг “элчээр
дуун бариулах” гэж ном сударт тэмдэглэжээ. Нийтээрээ биш ч гэсэн хүн амын ихэнх
нь бичиг үл мэдэх явдал түгээмэл байсан тэр үед элчид мэдээгээ цээжлүүлэн
явуулах нь тохиромжтой байсны зэрэгцээ бичгээр явуулсан захиаг дайсан олзолвол
аюултай тул энэ онцлогийг харгалзан ийнхүү харилцдаг байжээ.
Зохиолч мэдээ дамжуулах энэ өвөрмөц
сонин заншил нэлээд сүүл үе буюу 16-17-р зууны үед ч байсан тухай “Нууцыг
задруулсан захиа” туурьтаа дүрслэн эртнээс уламжилсан энэхүү шилдэг аргыг
умартан мэдээгээ бичгээр явуулсан нь дайсанд олзлогдон нууцыг задруулж гай
тарьсан тухай өгүүлжээ.
Зохиолд “Фү жанжин,” эрхэм гэрийн
эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие
урьдчилан сэргийлж, арга хэрэглэсэн билээ. Эс чингэвэл миний цэрэг даруй
толгойгүй чөтгөр болох юмсанж. Би таны далд хорт аргад орж болзошгүй байлаа. Гагцхүү
Энх-Амгалан хааны догшин сахиус ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг манай
цэрэг байцааж үзвээс далд учрыг илэрхий өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу
арга хэрэглэлээ” гэсэн үгээр учир битүүлэг явдал гарсан тухай үйл явдал
зангилагдан өрнөдөг. Тэрээр цааш өгүүлэхдээ “түүнийг улс төрийн хүнд ялаас хэлтрүүлж
үл болно. Гагцхүү Гөлөгдэй баатрын өвгөд дээдсийн тахилга тасарч, гал голомт
балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж гуйн хүссэн ёсоор Шунугийн амийг
хэлтрүүлье. Шуну чи эцэг эх, дүү нарын толгойг өөрийн гараар авбал эцэг хүү
хоёрыг зоосны нүхээр сүвлэн алах ялыг өөрчлөхөөр барахгүй чамайг үлдээж Чорос
Гөлөгдэйн гал голомтыг залгамжлуулъя” гэсэн айхтар санал хэлж байгаа нь үйл
явдлыг хурцатгахад хүргэж байгаа төлийгүй зохиомжийн өвөрмөц шийдэл болжээ.
Туурьт нэгэн гэр бүлийнхний хатан
зоригийг өгүүлэхдээ эцсийн мөч хүртэлтэд ямар их эрэлхэг зоригтой байсан
харьтан дайсны өмнө өвдөг сөхрөхгүй гэсэн чин зоригийн дүр төрхийг Шуну болон
түүний эцэг Гөлөгдэй баатар, эх дүү нараар тодорхой гаргасан байдаг. Ингэхдээ
хүн бүрийн бодол санааг хэлж буй үг, үйл хөдлөл бүхнээр товойлгон урлажэээ. Тухайлбал
“Шунугийн бага дүүгийн ах аа миний энд хатиг гарсан хөндвөл өвддөг энүүгээр
цавчаарай, хатиг битгий хөндөөрэй” гээд гараараа зааж хэлсэн нь эхийн хүүдээ
хандаж “харьтанд муугаа бүү үзүүл хатуужин түргэл” гэх мэтээр зоригтой дуугарч
байгаа нь эх орон, тусгаар тогтнол гал голомт юунаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг харуулахдаа эрэгтэй,
эмэгтэй, хөгшин залуу хэн хүнгүй үүний төлөө хайрлалгүй тэмцэж ирснийг тод
томруун дүрсэлжээ.
Үүнээс гадна Шунугийн бага дүүгийн
хэлсэн дээрх үгээс харахад улс орны хувь заяа, тэмцэж олсон ялалт, эмгэнэн
харамсах аймшигт үйл явдал нь ертөнцийг гүйцэд таньж чадаагүй нялх балчир
хүүхдэд хүртэл хэрхэн тусч нөлөөлдөг болохыг харуулсан бөгөөд энэ талаар
судлаач Б.Мөнгөнхөлөг “Нууцыг задруулсан захиа” туурьт Шуну баатар эцэг эх, дүү
нарыгаа аргагүйн эрхээр цаазаар авч буй эгзэгт мөчид тав, зургаан настай отгон
дүү охин хатигны тухай сануулдаг нь зохиогч бодит амьдралын аргагүйн үнэнийг
гярхай тусгасны хэрэг юм. Улс гэрийн хувь заяаны эцсийн мөчид хорвоогийн эрээн
барааныг гүйцэд ухааралгүй ухаан суугаагүй бяцхан охины сүүлчийн гэнэн үг
дүрийнхээ амьдлаг шинжийг гойд тодотгож байгаа юм” гэсэн байдаг.
Үүнээс гадна “Нууцыг задруулсан
захиа”-нд Манж нарыг үзэн ядсан Шунугийн сэтгэл зүйг “Цээжинд гал шатавч утааг
нь хамрын нүхээр гаргахгүй” хэмээн дүрсэлсний зэрэгцээ эцэг эх дүү нарынхаа
амийг өөрийн гараар авч одсон түүний хөдөлгөөнийг “чулуун хүн шиг” гэж
зүйрлэсэн нь баатрын зан төлөв, сэтгэл зүйн онцлогийг чухамхүү уран нарийн дүр
дүрслэлээр илэрхийлэн гаргажээ гэж хэлж болох юм. Энэ мэт зохиолын жижиг жижиг
дүрслэл гүн утга санааг илэрхийлж байгаа нь зохиолчийн урлан бүтээх чадварынх
нь нэг юм.
Ямартай ч эл өгүүллэг монголын
түүхийн ээдрээт цаг үе, ялангуяа манж хятадын түрэмгийллийн эсрэг эх орныхоо
тусгаар тогтнолын төлөө баатарлагаар тэмцсэн эх оронч, шударга эр зоригтой
тэмцэгчдийг тодорхой бодит хүмүүсийн баримтад тулгуурлан уран сайхны аргаар
урлан бүтээж чадсан нь өнөө ч гэсэн үнэ цэнэтэй бүтээлийн нэг байранд байна.
Д.Цэвээндорж: “Нууцыг
задруулсан захиа”-д эх орон үндэс угсаагаа хайрлан биширдэг Шуну нэг л өдөр
хамгийн их хүндэлдэг бүхнийхээ амийг гал голомтоо авч үлдэн, эцгийнхээ захиасыг
биелүүлэх үүднээс тэнгэрт өргөж байдаг.
/ “Хориг шүүмжийн бичиг” Уб.2011 88-р тал/
No comments:
Post a Comment